УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдож, Б.Хурцын хүүд зодуулсан, зодсон гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг тайлбар өгөв. Тэрбээр "Худал мэдээлэл зохион байгуулалттай их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ. За яахав дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм.
Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа дөө. Нэлээн хай болчихсон юм шиг нөхдүүд шиг санагдсан, элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яахав. Хуулийн байгууллага шалгах байх.
Бухимдал төрүүлсэндээ хүлцэл эрье ээ та бүгдээсээ" гэлээ.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!