Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан 25 гэмт хэргийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Цагдаагийн байгууллагаас 2026 оны эхний 5 хоногт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 гэмт хэрэг илрүүлжээ. Энэ гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг дараах байдлаар зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн 27.10.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томиллоо
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томиллоо
 
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!