Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, экспортыг дэмжих Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудалд харьяалагддаг. Тус газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томиллоо.
Б.Зандан нь МУИС-ийн олон улсын харилцааны бакалавр, Британийн Лийдсийн их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Австралийн Сиднейн их сургуулийн олон улсын харилцааны магистрын зэрэгтэй. Англи, орос, япон хэлтэй.
Хувийн хэвшилд 10 гаруй жил борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан ба Британийн Элчин сайдын яаманд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын даргаар 5 жил, Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар 2 жил, төрийн албанд Олон улс судлалын хүрээлэнд 2 жил, Хөрөнгө оруулалт, худалдааны газарт Мэдээлэл, харилцааны хэлтсийн даргаар 1 жил ажилласан туршлагатай.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!