Алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, шагнал гардууллаа

Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.24) эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн цол ээлжит олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Нандинболор болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 27, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 84, “Хүндэт жуух бичиг”-ээр 75 алба хаагч;

“Дэд хурандаа” цолоор 18, “Хошууч” цолоор 28, “Ахмад” цолоор 45, “Ахлах дэслэгч” цолоор 56, офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор 5 алба хаагч;

“Хүндэт ажилтан тэмдэг”-ээр 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Жуух бичиг”-ээр 3, “Албаны төлөө I медаль”-аар 34, “Албаны төлөө II медаль”-аар 47, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 34, “Хүндэт тэмдэг”-ээр 39, “Албаны төлөө III медаль”-аар 35, “Баярын бичиг”-ээр 78 алба хаагч тус тус шагнагдлаа.

Шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт амжилттай хамрагдлаа
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт амжилттай хамрагдлаа
 
Маргааш Сангийн яамны ТНБД-аар М.Баярмагнайг томилно
Маргааш Сангийн яамны ТНБД-аар М.Баярмагнайг томилно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!