“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудад ТОРГОХ ЯЛААР шийтгэжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал, Ү.Наранбямба, Г.Бацмаа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна.

Тодруулбал, шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Дашрамд дурдахад, “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг "оргон зайлсан", "урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон. Түүний “Эрдэнэс Тавантолгой” компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

С.Мөнхчулуун: Сайдтай эсвэл гишүүд нь сайн хөөцөлддөг аймгууд төсвөө сайн тавиулж, тэгш бус байдал үүсгэж байна
С.Мөнхчулуун: Сайдтай эсвэл гишүүд нь сайн хөөцөлддөг аймгууд төсвөө сайн тавиулж, тэгш бус байдал үүсгэж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!