Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: "18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа борлуулах эрх хүнсний дэлгүүр, худалдааны төвд хэвийн байгаа. Согтууруулах ундаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байгаа учир цагдаагийн байгууллагатай ярилцаж байна. Одоогоор хориглосон зүйл байхгүй" гэлээ.
Өмнө нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед бүх төрлийн согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулахыг хориглож байв. Энэ үед ч гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүд гарч байсан юм.