Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хорооны Засаг дарга нарыг халах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ өчигдрийн үерт өртөж амь насаа алдсан 4 иргэний ар гэрт тус тус 2 өрөө байр олгож, орон гэргүй болсон өрхүүдэд гэр өгнө гэсэн юм.

Мөн тэрбээр "Хорооны Засаг дарга нарыг халах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна.

Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллалаа. Одоогийн байдлаар Орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байна. Эдгээр үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр Монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэлээ.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье" гэлээ.

Д.Сумъяабазар: Үерт өртөж, амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр олгоно. Мөн үерт гэр оронгүй болсон иргэдэд гэр өгнө
Д.Сумъяабазар: Үерт өртөж, амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр олгоно. Мөн үерт гэр оронгүй болсон иргэдэд гэр өгнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.