Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОК: Зарим иргэд орон гэргүй болоогүй хэрнээ худал мэдээлэл өгч гэр авах хүсэлтээ гаргах магадлалтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж, үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа.

Тэрбээр "Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа гарсан. Иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх энэ ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Орон гэргүй болсон болон үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Холбогдох албаныхан дэд бүтцийн асуудлыг шийдэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар нь үер болсон газраас хоёр км-ийн зайд байгаа. Иргэдийн одоо амьдарч байгаа газраас аль болох холгүй байхаар зохион байгуулалтыг хийж байна. Бид хүсэлт тавьсан иргэдийн орон гэргүй болсон эсэхийг тодорхой шалгуурын дагуу судалгаа хийж тодорхойлно. Иргэдээс гэр, орон сууцны тусламж хүссэн хүсэлт олон ирж байгаа. Иргэдээс ирсэн хүсэлтийг дахин нягталж, Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, судалж байгаа" гэв.

ГССҮТ: Үерт өртөн эмчлүүлж буй 5 иргэний биеийн байдал тогтвортой байна
ГССҮТ: Үерт өртөн эмчлүүлж буй 5 иргэний биеийн байдал тогтвортой байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.