Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт аадар борооны улмаас Дарь-Эхийн орчимд айлууд үерт автсан. Ойр орчмыг нь цэвэрлэх, ариутгах ажил хийгдэж буй. Тиймээс иргэн та бүхэнд ХАЛУУРАХ, ТОЛГОЙ ӨВДӨХ, ХООЛОНД ДУРГҮЙ БОЛОХ, БӨӨЛЖИХ, СУУЛГАХ, БУЛЧИН ТАТАХ, ИЛ ШАРХ ШАЛБАРХАЙ ҮРЭВСЭХ гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай гэж УОК-оос мэдээллээ.
Мөн үер ус, байгалийн гэнэтийн гамшиг осолтой холбоотой иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Иргэд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх
- Асран хамгаалалтад байдаг өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
-Гадуур явсан тохиолдолд өмссөн гадуур хувцсаа угааж цэвэрлэх
-Хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, гарыг сайтар савандаж угаах
-Ундны ус, хоол хүнсний зүйлийг баталгаат газраас авах, заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
-Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байх