Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ялалт: Монгол залуус Америкийн оюутны лигүүдэд гялалзаж явна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 35 секунд

Монгол залуус Америкийн оюутны лигүүдэд гялалзаж яваа талаа сэтгүүлч Б.Ялалт өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тодруулбал тэрбээр, "Монгол залуус Америкийн оюутны лигүүдэд гялалзсаар л явна. Н.Нандинхүсэл NCAA 2-р дивизоны Флорида Тек багаас анхны жилдээ 4 тоглолтод оролцож 16.5 оноо, 4.8 самбар, 4.5 дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт дундажлаад явж байна.

Саяхан нэг тоглолтод тааруу тоглосон ч түүнийхээ араас сайн тоглолт гаргаж гялалзлаа. Энэ эрчээрээ алдахгүй явбал түүнд 1-р лигээс санал ирж л таарна.

Ж.Цэнгүүн гэж бас нэг тоглогч Сан Франциско хотод Америк хөлбөмбөгөөр NCAA 3-р дивизонд хоёр жил тоглочихоод, одоо 1,2-р дивизоны багуудаас санал аваад сууж байна.

Хамгаалалтын урд талын шугам, Defensive Tackle байрлалд тоглодог гэнэ лээ. Энэ жил багийн амжилт нь 7-4 байсан ч плэйоффын эхний шатнаасаа мултарсан.

Өөр Америкийн коллежид гялалзаж яваа залуучуудын талаар мэдээлэл өгч хуваалцаарай. Тэдэнд бидний дэмжлэг бодитоор их бий шүү. Америкт оюутан тамирчдыг сургуулиуд сонгохдоо 1-р спортын амжилт, 2-т хичээл сурлага, 3-т сошил дахь нөлөө дагагчийг нь заавал хардаг. Инстаграмаар дагах нь л шууд бодит дэмжлэг байдаг шүү" гэжээ.

Доктор Ж.Цэсэнгийн номын нээлт боллоо
Доктор Ж.Цэсэнгийн номын нээлт боллоо
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.