Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДШ-ийн хуурамч тайлан ашиглан, банк, ББСБ-уудаас 32.2 тэрбум төгрөгийн зээл авч залилсан бүлгийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч завшсан гэх үйлдлийг Тагнуулын байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, банк санхүүгийн байгууллагуудаас зээл гаргуулан авч, хохируулсан учруулсан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт гурван бүлэг этгээдийг шалгаж байгаа аж.

Энэ хүрээнд эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 гаруй иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуурамч мэдээллийг эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгөх замаар оруулан, арилжааны 9 банк, банк санхүүгийн 88 байгууллагаас 32.2 тэрбум төгрөгийн зээл авч, хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа аж.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин“ бүжгэн жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгоно
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин“ бүжгэн жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгоно
 
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.