Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин“ бүжгэн жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140-н жилийн ойд зориулан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Мөнхөд гэрэлтэх диваажин бүжгэн жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Тус бүжгэн жүжиг энэ сарын 29-нд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт нээлээ хийх бөгөөд ирэх 11-р сард Улаанбаатар хотын үзэгчдэд зориулан тоглох юм байна.

Эх орон, тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, амаргүй замыг туулсан түүний амьдрал, үйл хэрэг, үзэл баримтлалыг хойчийн үе мартаж үл болно.

Уг уран бүтээлийг Завхан аймгийн Яруу сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр зохиолыг бичиж, найруулагч, бүжиг дэглэгчээр Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг нар ажиллав.

  • Ерөнхий продюсер: Топ Нобле тур ХХК-ийн ерөнхий захирал С.Өлзийхишиг
  • Жүжгийн зөвлөх : Дилав Хутагт Данзанламэд
  • Гүйцэтгэх продюсер : Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго /СТА/
  • Зохиолч :МЗЭШагналт Ч.Алтантүлхүүр
  • Найруулагч, бүжиг дэглээч : Д.Баярбаатар /УГЗ/
  • Хөгжмийн зохиолч : Б.Алтанхуяг/УГЗ/
  • Зураач : Т.Ганхуяг/угз/ Т.Аянга /СТА/
  • Туслах найруулагч: А.Отгон/СТА/


Дүрүүдэд:

  • Дилав хутагт - Бүжигчин М.Дэлгэрсайхан /СТА/
  • Хүүхдүүд: Б.Пүрэвдорж, Д.Минжинсор, С.Энхбаяр
  • Дилав хутагтын аав - Бүжигчин Д.Ганбаатар/СТА/
  • Дилав хутагтын ээж - Бүжигчин А.Отгон /СТА/
  • Чанкайши - жүжигчин С.Нямжав /СТА/
  • Латтимор Оуэн - жүжигчин А.Цэрэнбалжир /СТА/
  • Цэргүүд - жүжигчин Э.Батдорж, А.Цэрэнбалжир, Д.Ганбаатар,М.Мэнд-амар, Э.Золсайхан,Г.Буянцог, Ц.Цогтбуян
  • Бүжгийн олны хэсэгт бүжигчин: П.Адъяадулам, П.Отгонжаргал,
  • Г.Баасанжав, Т.Мишээл, Б.Чанцалмаа, О.Ганзаяа, Б.Отгонтөгс ,жүжигчин Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан
  • Дууны техникч :А.Нямдэмбэрэл
  • Гэрлийн техникч: Б.Мөнхжаргал /СТА/
  • Тайзны эрхлэгч :В.Энхбаяр /СТА/
  • Хувцас дизайнер :Ц.Уянга, Д.Байгалмаа
  • Хувцасны эрхлэгч : С.Чулуунцэцэг/СТА/
  • Менежер: З.Нямзул, Б.Анударь
  • Постер : О.Одгэрэл/Урлан студи/
  • Хөгжмийн найруулга: Анир студи
  • График дизайн : Д.Батмөнх
  • Жүжгийн дууг : үг Ч.Алтантүлхүүр ,Ая Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Шарав
  • Дуучин Ч.Батцэнгэл
  • Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын алба, ХБК-ийн оюутнууд

Уул уурхайн салбар болон ТӨХК-иудад нүүрлэсэн хулгайтай тэмцлийг эрчимжүүлэхээр тагнуул, цагдаа, АТГ, Сангийн яам зэрэг байгууллагуудаас бүрдсэн тусгай ажлын хэсэг байгууллаа
Уул уурхайн салбар болон ТӨХК-иудад нүүрлэсэн хулгайтай тэмцлийг эрчимжүүлэхээр тагнуул, цагдаа, АТГ, Сангийн яам зэрэг байгууллагуудаас бүрдсэн тусгай ажлын хэсэг байгууллаа
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.