Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуудаа муудалцаж нэгнийхээ амь насанд хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн хутгалуулсан тухай дуудлага мэдээлэл өнгөрөгч шөнийн 00:04 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаны шуурхай бүрэлдэхүүн шалгахад, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 41 настай эрэгтэй Ч.Д хүзүүн тус газраа хутгалуулсан байдалтай нас барсан байжээ. 

Хэргийг шалгах явцад 51 настай эрэгтэй Ц, Б нар согтуурсан үедээ маргалдсаны улмаас бусдын амь насыг хөнөөсөн болох нь тогтоогдов. 

Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас 52 кадр зураг, эд мөрийн баримтаар хоёр хутга, “Ред Ми” маркийн гар утас, “Төрийн банк” гэсэн тэмдэглэлийн дэвтэр хураан авчээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Дэнлүүний баяр соёлын өвөөр бүртгэгдэв
Дэнлүүний баяр соёлын өвөөр бүртгэгдэв
 
О.Алтангэрэл:  2002 оноос хойш Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад  өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч бий