Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд их хэмжээний цас орсны улмаас цахилгаангүй болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Японы хэд хэдэн  мужуудад их хэмжээний цас гурван өдөр үргэлжлэн орсны улмаас эрчим хүчний шугам гэмтэж 9 мянган байшин цахилгаангүй болжээ. 

Япон тэнгисийн эрэгт орших Ниигата мужид хамгийн хүнд нөхцөл байдал үүсээд байна. Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн оройноос хойш тус мужид 2 м орчим цас унаж, зам хаагджээ. Уулын замд хэдэн зуун автомашин түжигдэж, ихэнх нь өнгөрсөн шөнийн турш ямар ч хөдөлгөөнгүй зогссон аж.

Гифу, Хёго мужуудад  эрчим хүч дамжуулах шугамны утсан дээр мод унаж тасалснаас 50 орчим хүн гадаад ертөнцөөс таслагджээ. Аврагчид нэн тэргүүн тэдгээр хүмүүст хүрэх замыг цэвэрлэж, цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэд хямралын штаб байгуулж, учирсан хохирлыг арилгах үйл ажиллагааг зохицуулж эхлэв.

Нийслэлд томуугаар өвчлөгсдийн 39.8 хувийг нэг хүртэлх насныхан эзэлж байна
Нийслэлд томуугаар өвчлөгсдийн 39.8 хувийг нэг хүртэлх насныхан эзэлж байна
 
Хэрэглээгүй эрчим хүчний төлбөрт 600-700 сая төгрөгийн үр ашиггүй зардал гардаг
Хэрэглээгүй эрчим хүчний төлбөрт 600-700 сая төгрөгийн үр ашиггүй зардал гардаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.