Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“E-Mongolia”-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг англи, орос, франц, солонгос, хятад хэл дээр авах боломжтой болжээ

Огноо
Унших
1 минут 0 секунд

Иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг зөвхөн монгол хэлээр бус, англи, орос, франц, солонгос, хятад хэл дээр авах боломжтой болжээ.

Тодруулбал, дараах 12 төрлийн лавлагааг олон улсын таван хэл дээр авах боломжтой болсон байна.

Үүнд: 1. Төрсний бүртгэлийн лавлагаа

2. Иргэний үнэмлэхийн лавлагаа

3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

4. Гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа

5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт

8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас

9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас

10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас

11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл

12. Дархлаажуулалтын мэдээлэл

М.Ганхөлөг: С.Баярцогт тэргүүтэй АН-ын хуучны улстөрчид төрийн ажлыг гацаах гэсэн санаархлаа ТАТ
М.Ганхөлөг: С.Баярцогт тэргүүтэй АН-ын хуучны улстөрчид төрийн ажлыг гацаах гэсэн санаархлаа ТАТ
 
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.