Хиймэл оюунд суурилсан “E Mongolia” 4.0  системийн шинэчилсэн хувилбарын нээлт маргааш болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Хиймэл оюунд суурилсан иргэнээ хамгаалдаг "E Mongolia" 4.0 системийн шинэчилсэн хувилбарын нээлт маргааш /2024.05.07/ болно.

Хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэх бөгөөд зөвхөн үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан нь “4.0” шинэчлэлийн онцлог аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд E-Mongolia-н хамт олонтой уулзах үеэр "E-Mongolia 4.0” системийн шинэчлэлтэй холбогдуулан

  • МУ-ын нэгдсэн платформыг хөгжүүлэх,
  • Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хаягжилт, төрийн үйлчилгээ зэрэг асуудлуудыг НЗДТГ-тай хамтран шийдвэрлэх,
  • Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хамтран хийх
  • Төрийн байгууллагуудын бичиг цаас солилцоог цахимжуулах,
  • Төлбөр тооцооны нэгдсэн системийн шийдлийг E-Mongolia-г түшиглэн төр, хувийн хэвшил хамтран боловсруулах зэрэг саналуудыг хэлж байв.

Эргэн сануулахад E-Mongolia 3.0 шинэчилсэн хувилбарын нээлт 2023 оны тавдугаар сард болж байсан юм. E-Mongolia 3.0 хувилбарын шинэчлэлүүдээс дурдвал,

  • Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх
  • 4 оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх
  • Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх
  • Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон юм.

Мөн E-Mongolia систем вэб порталдаа,

  • Системд хандахад хамгийн түрүүнд хайлтын хэсэг гарч ирэх шийдэл
  • Хянах самбараас үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн явц, сонордуулга гэх мэтээр бүхнийг хянах боломж
  • Хэрэглэгчид ойр, амьд сэтгэгдэл төрүүлэхүйц хөдөлгөөнт анимэйшн бүхий өнгөлөг шийдлийг иргэдэд санал болгодог болсон.
Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар гэж нөхрийн өмч хөрөнгийн асуудлыг цэгцэл, П.Сайнзориг дарга аа
Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар гэж нөхрийн өмч хөрөнгийн асуудлыг цэгцэл, П.Сайнзориг дарга аа
 
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!