
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн байна.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлжээ.
2026.01.10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой болсон байна.
E-Mongolia системд нэвтэрч:
- Үйлчилгээ цэс рүү дарж ороод
- Хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд
- “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр
2026.01.10-наас өмнөх торгуулиа
- “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр
2026.01.10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой аж.