Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг зөрчлийн хэргээр шалгаж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Таванбогд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг зөрчлийн хэргээр шалгаж байна. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр сэтгүүлч А.Баярмаа Төв талбайд "Таванбогд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай таарч, улмаар “Бусдыг зодчихоод оргон зайлсан хүүгийнхээ асуудлаар мэдээлэл өгөөч” хэмээн асуусан байдаг. Харин түүний асуултад Ц.Баатарсайхан бухимдаж, сэтгүүлч А.Баярмаагийн утсыг цохиж унагасан юм.

Тиймээс "Глоб интернэшнл төв" ТББ-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, сэтгүүлчийн биед халдсан ноцтой үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг Б.Баатарсайханаас шаардсан байдаг. Мөн Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаагийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар нь Ц.Баатарсайханд Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-ээр хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Ц.Баатарсайханыг гэм буруутай гэж үзвэл 100,000 төгрөгөөр торгох аж.

Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ гудамж, замын ажил эхэллээ
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ гудамж, замын ажил эхэллээ
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.