
Аваргуудын лигийн эхний тоглолтод Бавари Мюнхен талбай дээрээ 3:1-ээр Челсиг буулган авлаа. Челси тоглолтод муугүй байсан ч хамгаалалтын алдаа, төвлөрлийн дутагдлаа засаж чадалгүй явсаар хожигдол хүлээлээ. Харин талбайн эзэн баг болох Бавари Мюнхен туршлагатай тоглолт үзүүлж, дараалан 22 дахь улиралдаа Аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожил байгуулжээ.
Энэхүү хожлын гол баатар нь Английн довтлогч Харри Кэйн болж хоёр гоолоор аваргуудын лигийг эхлүүллээ. Ингэснээр Харри Кэйн 6 тоглолтод 10 гоолтойгоор шинэ улирлаа гайхалтай эхлүүлж, клубын домог болж буйгаа баталлаа.
Мөн Мануэль Нойер 39 насандаа Аваргуудын лигийн 151 дэх тоглолтоо хийсэн бол Челсигийн бүх бүрэлдэхүүн нийлээд Аваргуудын лигт 117 тоглолтод оролцсон туршлагатай аж.
Челси дараагийн тоглолтоо талбайдаа Бенфикагийн эсрэг хийх бөгөөд Жозе Моуриньо эргэн ирэх магадлалтай байна.