Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Pokerrr 2 аппликэйшнд “Нүүдэлчин“, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж, мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, иргэдээс 1 тэрбум гаруй төгрөг залилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан 3 бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчилжээ. Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж байна.

Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Ийнхүү тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 16 жил ажилласан дөрвөн Ерөнхийлөгчийн төсөв 64.9 ТЭРБУМ бол 5 жил ажилласан У.Хүрэлсүхийн төсөв 143 ТЭРБУМ хүрч байна
ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 16 жил ажилласан дөрвөн Ерөнхийлөгчийн төсөв 64.9 ТЭРБУМ бол 5 жил ажилласан У.Хүрэлсүхийн төсөв 143 ТЭРБУМ хүрч байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.