Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 16 жил ажилласан дөрвөн Ерөнхийлөгчийн төсөв 64.9 ТЭРБУМ бол 5 жил ажилласан У.Хүрэлсүхийн төсөв 143 ТЭРБУМ хүрч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд

Г.Занданшатарын Засгийн газар 90 сая тн нүүрс экспортолж, 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргах төлөвлөгөө бүхий ирэх оны төслөө төсөл ирэх долоо хоногоос УИХ-аар "шүүлгэнэ". Тэгвэл 2005 оноос хойшх үе үеийн Ерөнхийлөгч нарын зарцуулах зардал төсөвт хэрхэн, ямар дүнгээр "сууж" ирснийг бэлтгэн хүргэж байна.

2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дөрвөн Ерөнхийлөгч солигджээ. Эдгээр Ерөнхийлөгч нар дундаас бүрэн эрхийн хугацаандаа хамгийн бага төсөв зарцуулсан нь Н.Энхбаяр. Харин Ц.Элбэгдоржийн хувьд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллах он жилүүддээ төсвөө нэг дахин нугалж, төсөвт суулгуулжээ. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллахдаа өөрт хамаатах төсөвт жилдээ 16.5 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулсан байна. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 2022-2025 оны хооронд нийт 110 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулсан бөгөөд 2026 оны төсвийн төсөлд 33.6 тэрбум төгрөгийн төсвийг хуваарилахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, 16 жил ажилласан дөрвөн Ерөнхийлөгчийн өөрт хамаатах 13 жилийн нийт төсөв 64.9 ТЭРБУМ бол 5 жил ажилласан У.Хүрэлсүхийн төсөв 143 ТЭРБУМ хүрч байна. Үүнээс харахад, үе үеийн Ерөнхийлөгчид дундаас У.Хүрэлсүхийн улс төрөө нөлөө, байр суурь "өндөр" байгааг харж болохоор байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч нарын төсвийг жил бүрээр нарийвчлан харуулъя. /Сонгуулийн дараах төсөвт жилийг хамруулсан болно/

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр /2005-2009 он/-

Н.Энхбаярын хувьд хамгийн дээд тал нь 1.9 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулж байжээ. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд зарцуулсан төсвийн нийт дүнгээрээ 2005 оноос хойшх Ерөнхийлөгч нараа сүүл мушгидаг байна.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж /2009-2016 он/-

Ц.Элбэгдорж нь 2009-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан буюу улиран сонгогдсон нэгэн. Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажилласан эхний бүрэн эрхийн хугацаандаа нийт 13.7 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулсан бол улиран сонгогдож ажиллах жилүүддээ тухайн төсвийг нэг дахин нугалсан хэмжээний буюу 30 тэрбум төгрөгийн зарцуулсан байх аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр нийт дүнгээр 43 тэрбум төгрөгийг долоон жилд зарцуулжээ.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга /2017-2020 он/-

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд 5.2-6.7 тэрбум төгрөг хооронд төсвийг авдаг байжээ. Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр тэрбээр дөрвөн жилд 17 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулсан байна.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /2021 оноос өнөөдрийг хүртэл/

Монгол Улсын Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч бол У.Хүрэлсүх. Түүний хувьд 2021 оноос хойш Ерөнхийлөгчөөр ийнхүү ажиллаж буй бөгөөд бусад Ерөнхийлөгч нартай харьцуулахад төсвийн жилд харьцангуй өндөр төсвийг зарцуулдаг нь болох нь дээрх графикаас харагдаж байна. Өмнө дурдсанчлан ирэх жилийн төсвийн төсөлд 33.6 тэрбум төгрөгийн төсвийг ЕТГ-т хуваарилахаар тусгаад буй. Үүний Үүний 33.1 тэрбум нь урсгал зардлын төсөв бол үлдсэн 500 сая нь хөрөнгийн зардал байхаар тусгасан байх аж.

Өдөртөө 16 хэм дулаан. Бороо орохгүй
Өдөртөө 16 хэм дулаан. Бороо орохгүй
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.