Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан АН-ын Ц.Уртнасанг энэ сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн билээ. Тэгвэл түүний оронд ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Тогтохжаргалын Золбаярыг томиллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаярыг томилсон шийдвэрийг танилцуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Т.Золбаяр нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэргэжилтэн, улсын бүртгэгч, хяналтын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Хяналт шалгалтын газрын хянан шалгагч ахлах шинжээч, Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч, ахлах шинжээч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд төрийн албанд тасралтгүй 14 жил ажилласан туршлагатай, төрийн захиргааны албан хаагч аж.

Ард кино театрын эзэмшлийн талбайд 2022 онд олгосон барилга барих зөвшөөрлийг цуцаллаа
Ард кино театрын эзэмшлийн талбайд 2022 онд олгосон барилга барих зөвшөөрлийг цуцаллаа
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.