
Бүтээн байгуулалтын улирал эхэлж нийслэлд авто зам засвар шинэчлэлт болон дүүргүүдэд тохижилтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг 63 дугаар байрны урд талд 32 машины авто зогсоол бүхий тохижилтыг хийжээ. Тодруулбал, 63-р байрны урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 23 гараашийг өнгөрсөн онд буулгаж, газар чөлөлөлт хийсэн.
Газар чөлөөлөлт хийсэн энэхүү байршилд дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн саналын дагуу 32 машины авто зогсоол, явган зам, ногоон байгууламж бүхий тохижилтыг хийлээ.


