Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СБД-т 10 сургууль, 16 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан дулааны шугамыг засварлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дүүргийн төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 сургууль, 16 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан, дулааны шугам засвар, гадна талбайн тохижилтыг хийсэн. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 920тн бодис, 1008тн давсны нөөцтэй байна.

Машин, техникийн бэлэн байдал болон хөдөлмөр хамгааллын багаж, хувцас хэрэглэлийг бүрэн хангасан. Шуурхай хурлын төгсгөлд холбогдох хэлтэс, нэгжүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж шилэн дансны хөтлөлтөд тогтмол хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, давс, бодис нөөцлөх ажлаа шуурхай зохион байгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн орчимд зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж холбогдох журмын дагуу арга хэмжээ авч ажиллах, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа хийн халаагуур болон хагас коксон түлшийг татан авах ажлуудаа шуурхай зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгахыг тус тус үүрэг болголоо.

Италийн шигшээ баг ДАШТ-д орох эрхээ хадгалж үлдлээ
Италийн шигшээ баг ДАШТ-д орох эрхээ хадгалж үлдлээ
 
Ж.Золжаргал: Нийслэлийн төсвийн сонсголд 100 гаруй хүн оролцоно
Ж.Золжаргал: Нийслэлийн төсвийн сонсголд 100 гаруй хүн оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.