Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойн хүрээнд  хийсэн дурсгалын марк албан ёсоор нээлтээ хийж худалдаанд гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Сүхбаатар дүүргийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан "Монгол Шуудан" ХК-тай хамтран дурсгалын марк бүтээж, албан ёсоор нээж, худалдаанд гаргалаа. Уг марк нь 1973 онд анх хэвлэгдэж байсан загварыг үндсэн хэв маягт нь нийцүүлэн сэргээн, 52×37 мм хэмжээтэйгээр 16 000 ширхгээр дахин хэвлэгдсэн юм. Энэ бүтээл нь Монгол Улсын тусгаар тогтнол, Сүхбаатар дүүргийн соёлын өвийг илтгэх өвөрмөц баримтат бүтээл аж .

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхбаяр “Энэхүү марк нь бидний түүхийг гэрчилж, ирээдүй хойч үеийнхэндээ соёлын үнэт өвөөр үлдэх томоохон бүтээл юм. Дүүргийн иргэд, залуучууд маань энэ маркаар өөрсдийн түүхээ улам илүү мэдэж, бахархах соёлын өв болно” гэлээ.

Энэхүү марк нь дүүргийн түүх, соёлыг ирээдүй хойч үед улам тод таниулах, бахархлыг төрүүлэх боломжоор дүүрэн, өвөрмөц баримтат бүтээл болж чаджээ.

Нэмж сонирхуулахад:

Сэдвийн нэр: Сүхбаатар дүүрэг 60 жил / Засвартай марк

Маркийн нэр төрөлд : 1 нэрийн (1 хуудсанд 30 ширхэг)

Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2025-08-11

Сэдвийн дугаар: 1191 / 44937

Гүйлгээний гаралтыг явуулсан өдөр: 2025-08-11

Хэвлэгдсэн тоо: 16020 ширхэг

Нүүрний үнэ: 3000₮

Маркийн хэмжээ: 37 × 57 мм

Хэвлэлийн арга : Оффсет, 5 өнгө

Анхны өдрийн дугтуйны үнэ: 1200₮

Анхны өдрийн дугтуйны тоо: 800 ширхэг

Ил захидлын тоо: 200

Ил захидлын үнэ: 1500₮

Энэхүү марк нь дүүргийн түүх, соёлыг ирээдүй хойч үед улам тод таниулах бахархлыг төрүүлэх боломжоор дүүрэн, өвөрмөц баримтат бүтээл гэж арга хэмжээнд ирсэн зочид ярьж байлаа.

М.Ариунжаргал

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг ЗАЛИЛАХ гэмт хэрэг нэмэгдэж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг ЗАЛИЛАХ гэмт хэрэг нэмэгдэж байна
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.