“Бодь” группийн төмөр зам барих ханш өндөр. Жишээ нь,
- Зүүнбаян-Хангийн төмөр замыг 1.2 тэрбум ам.доллараар барьж байлаа. Гурван жилийн өмнө “Бодь”-ийн Д.Баясгалан “Улсаас 220 сая ам.долларын авлагатай” хэмээн зогсож байсныг санаж буй биз ээ.
- Богдхан төмөр замыг барих зардлаа 1.5 тэрбум ам.доллароор ярьж, үүнийгээ нүүрсээр бартерлаж авна гэж тохирсон удаатай. Х.Баттулгын үед. Гэтэл “УБТЗ”-аар барьцаалан “РЖД Строй”, “Развин” зэрэг “РЖД”-ийн охин компаниудаар тулгахыг шахаад холболтын цэгээ өгдөггүй, эсэргүүцэлтэй тулгараад гацаж орхиод байна. Монголчууд барьж чадаагүй энэ замаа хэчнээн ч жил ярьцгаав. Одоо ч хэвээрээ.
Тиймээс Засгийн газар гурван жилийн өмнөөс Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн замыг дорвитой хөдөлгөж эхэлсэн. Жилийн өмнөөс ажил гараанаасаа гарсан байдаг. Сайд “Б.Дэлгэрсайхан”-аар овоглодог компани “Бодь” группийн дуугардаг үнийн яг талаар нь барьж буй аж. Өөрөөр хэлбэл, долоо дахин бага үнээр буюу 230 сая ам.доллараар жилийн дотор бариад ашиглалтад оруулах гэж байна.
Хамгийн гол нь ганц төмөр замаараа хоол хүнс, эм тариа, хүүхдийн тэжээлтэйгээ холиод аюултай бараа тээвэрлээд байгаа асуудлаа дотооддоо шийдэж буй. Аюулгүй байдлаа хамгаалж байгаа асуудал нэн тэргүүнд яригдана.
Харамсалтай нь энэ замыг Хүннү хот руу хөтөлж хөгжүүлэхээс болоод зарим логистикийн компаниуд эрх ашгаа хамгаалж, зарим нь улстөрчийг лоббидож, зарим нь сөрөг мэдээлэл гаргах болсон. Үүн дээр хуучин сайдаар ажиллаж байсан, терминал барихаар зэхэж байсан хувийн ашиг сонирхолтой улстөрчид ч хүч нэмж байгаа аж.
Б.Дэлгэрсайхан сайдаасаа буухдаа төмөр замаа хуулаад аваад явчихгүй нь ойлгомжтой шүү дээ. Төрийн бодлого хэрэгжиж байгаа асуудлыг харлуулахдаа хэмжээ хязгаартай байцгаая.
Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!