Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Даваа гарагийн 14 цагт Ерөнхий сайдад ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэхийг хэлэлцэж, шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн байдаг билээ. Тэгвэл ирэх даваа гарагт буюу 2025.06.02.-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Үүний өмнө 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.

Сануулахад, Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:

44.1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ".

44.2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж тус тус заасан байдаг.

Маргааш автобусны дараах дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Маргааш автобусны дараах дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.