Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод 7, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад тус тус нэг халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд нийт 12,116 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 400 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд 10 хүний сорьцод коронавиурс илэрлээ.

Архангай аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ хүн өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтал юм. 

Улаанбаатарт долоон тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ долоон тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. 

Сэлэнгэ болон Говьсүмбэрт тус бүр нэг тохиолдол нэмэгдлээ. Эдгээр хүмүүс нь мөн л өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. 

Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй" гэв.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 358 : (2020.12.01-ний байдлаар)

  • Сэлэнгэд 180
  • Улаанбаатарт 84
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 22
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4
  • Архангайд 3 батлагдсан тохиолдол байна. 

 

Кимчинээс үүдэлтэй соёлын маргаан өрнөв
Кимчинээс үүдэлтэй соёлын маргаан өрнөв
 
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.