Үе үеийн сонсогчдын зүрхэнд хоногшсон шилдэг бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлэх Дуучин Болдын “Хайрын хүч” тоглолт наймдугаар сарын 15-нд SocialPay Park-д зохион байгуулагдах гэж байна.
Анхны BARZONE-той тоглолт
“Хайрын хүч” тоглолтын үеэр үзэгчдэд зориулсан BARZONE тусгай үйлчилгээний хэсгийг ажиллуулах бөгөөд энд гэр бүл, найз нөхөд, хосоороо илүү тав тухтай орчинд тоглолтыг үзэж, нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Та “Хайрын хүч” тоглолтыг үзэхээр төлөвлөж байгаа бол уран бүтээлчийн шилдэг дуунуудыг илүү ойроос сонсохын зэрэгцээ тусгай үйлчилгээтэй, тав тухтай орчинд тоглолтоо мэдрэх боломжийг танд санал болгож байна.
Barzone тасалбар авсан хүн бүрд Дуучин Болдын үе үеийн CD-ээс бэлэг болгон өгөх юм.
Тоглолтын мэдээлэл:
- Хэзээ: 2026.08.15
- Хаана: SocialPay Park
- Хаалга нээгдэх цаг: 15:00
- Ерөнхий зохион байгуулагч: Skin Entertainment & B Production
Та BARZONE тасалбарыг Голомт банкны SocialPay аппликэйшн болон shoppy.mn-ээс худалдан авах боломжтой ба тасалбар худалдан авахдаа Голомт банкны кредит картаар төлөөд “Ticket cashback” хөтөлбөрөөс 50,000₮-ийн буцаан олголт аваарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!