Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Н.Амгаланбаатар үзүүрлэжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож, Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан П.Жаргалсайхан нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан У.Батцоож, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, аймгийн арслан Г.Төрмөнх, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн арслан Г.Төрмөнхөд олгосон бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Янжиндулам "Цолд ойрхон бөх" шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт, "Өсөх ирээдүйтэй бөх" шагналыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд тус тус гардуулсан юм.

МАН-ЫН БҮЛЭГ: Татвар, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг сонсоно
МАН-ЫН БҮЛЭГ: Татвар, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг сонсоно
 
Шивээ-Овоогийн уурхайд олон улсын стандартын дагуу нөөц тогтоох 2, 3 шатны хайгуулын ажил эхэллээ
Шивээ-Овоогийн уурхайд олон улсын стандартын дагуу нөөц тогтоох 2, 3 шатны хайгуулын ажил эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.