Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МАН-ЫН БҮЛЭГ: Татвар, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг сонсоно
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:
-Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаарх танилцуулга,
-Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулга,
-Тойрог нэгдүгээр замын бүтээн байгуулалтын танилцуулга,
-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрх зүйн орчинтой холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцэнэ.



