Монгол Улстай хил залгаа ОХУ-ын бүс нутагт ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улстай хил залгаа Сибирийн бүс нутагт ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч, нийт 600,000 гаруй гектар (га) талбай шатаж байгааг ОХУ-ын эрх баригчид Лхагва гарагт мэдээлжээ.

Тухайлбал Өвөр Байгалийн хязгаарт өнгөрсөн сарын сүүлээр холбооны хэмжээнд онц байдал зарласан нь одоо ч үргэлжилж байна. Одоо энэ бүс нутагт 49 хэсэг түймэр идэвхтэй шатаж, 629,000 га газар хамраад буйг ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Энэ он гарснаас хойш ОХУ даяар нийт 1,4 сая га талбай ой, хээрийн түймэрт өртсөн нь ижил хугацаанд АНУ, Канадад түймэрт өртсөн талбайн нийт хэмжээнээс гурав дахин их байна.

Өвөр Байгалийн түймрийн утаа энэ амралтын өдрүүдэд Бээжин хот болон Солонгосын хойгт хүрэхээр байгааг Европын цаг уурын албанаас мэдээлжээ.

Мягмар гарагт ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын эрх баригчид мужийн хэмжээнд онц байдал зарлаж, ой тайга руу нэвтрэх замыг хаасан нь бас түймэртэй холбоотой байлаа.Буриад улсад гуравдугаар сарын дундаас хойш 174 хэсэгт түймэр гарсны 90 хувь нь хүмүүсийн болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна. Мягмар гарагийн байдлаар Буриадад 22 хэсэг түймэр идэвхтэй шатаж, 530 гал сөнөөгч ажиллаж байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлээд байна.

Хуурай, дулаан цаг агаар энэ жилийн түймрийг эрт эхлүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тухайлбал ОХУ-д ердийн үед түймрийн улирал тавдугаар сард эхэлдэг бол энэ онд гуравдугаар сарын дундуур эхэлжээ.

Ц.Нямбаяр: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 175 алба хаагч ажиллаж байна
Ц.Нямбаяр: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 175 алба хаагч ажиллаж байна
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!