Энэ сарын 24-нд 06:00-18:00 цагийн хооронд зарим замуудыг хааж, автобусны 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Энэ өдөр 06:00-18:00 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна.

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Нийтийн тээврийн бодлогын газраас Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Үүнд,

  • Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ.
  • Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
  • Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм.
  • Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг 3 чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно.

Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлнэ” гэв.

Төгрөг суларсан нь гадаад валютын хадгаламж 5.3 хувиар өсөхөд нөлөөлөв
Төгрөг суларсан нь гадаад валютын хадгаламж 5.3 хувиар өсөхөд нөлөөлөв
 
Монгол хүний дундаж наслалт  нэмэгдсэн ч  иргэдийн 50.2 хувь нь  30-60 насандаа нас барж байна
Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн ч иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!