Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгрөг суларсан нь гадаад валютын хадгаламж 5.3 хувиар өсөхөд нөлөөлөв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 25 секунд

Төгрөгийн эсрэг гадаад валютын ханш чангарч байгаа нь иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл суларч байна. Өөрөөр хэлбэл, иргэд төгрөг суларч гадаад валют чангарна гэсэн хүлээлттэй байгаа нь хадгаламжаар илэрдэг. Үндэсний статистикийн хорооны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.9 хувиар буурсан бол валютын хадгаламж мөн 5.3 хувиар өсжээ.

Дөрөвдүгээр сарын эцэст төгрөгийн хадгаламж 21.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн ч өмнөх сараас 195.6 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байгаа юм. Хадгаламжийн 87.4 хувь нь буюу 19.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж бол 12.6 хувь буюу 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжийн хадгаламж байна. Мөн валютын хадгаламж 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар буюу 874.4 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 5.3 хувь буюу 261.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Ч.Лодойсамбуу: Талбайн жагсаалд очно. Олиггүй Ерөнхий сайдаа огцруулж болдоггүй ардчилсан улс гэж юу байсан юм
Ч.Лодойсамбуу: Талбайн жагсаалд очно. Олиггүй Ерөнхий сайдаа огцруулж болдоггүй ардчилсан улс гэж юу байсан юм
 
Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо
Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.