
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15130 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12101, орон нутагт 3024 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 25-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9-өөр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 36 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 21 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 20 болоод байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5364 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3821, 5-9 насны 1960 хүүхэд, 15-19 насны 1825 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!