
Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1963 оноос хойш дэлхий даяар олон арван жилийн турш хэрэглэж ирсэн бөгөөд аюулгүй, үр дүнтэй нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, "Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 улс, орон энэхүү вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж, улаанбурхан өвчнөөс үүдэх өвчлөл, нас баралтыг эрс бууруулж байна.
Вакцин нэвтрэхээс өмнө дэлхий дахинд жил бүр 30 сая орчим хүн улаанбурханаар өвчилж, 2 сая гаруй хүн нас бардаг байв. Харин вакцины өргөн хэрэглээний үр дүнд 2025 онд улаанбурхан өвчний 10 сая тохиолдол, 95 мянган нас баралт бүртгэгдсэн байна.
Эдгээр тоо баримт нь улаанбурхан өвчний өвчлөл 65 хувиар, нас баралт 95 хувиар буурсныг илтгэж, вакцин нь олон сая хүний амь насыг аварч байгааг тод харуулж байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!