Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одмаа: Өмнөговь аймагт гурван удаагийн хоолны хордлого бүртгэгдэж, 306 хүн ХӨСҮТ-д эмчлүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

----------------

ХӨСҮТ-ийн тандалт хариуцсан дэд захирал Э.Одмаа "Гуравдугаар сарын 17-ноос хойш Өмнөговь аймагт нийтийг хамарсан гурван томоохон хоолны хордлого бүртгэгдсэн. Тодруулбал, гуравдугаар сарын 17-нд гарсан хоолны хордлогод 548, дөрөвдүгээр сарын 6-нд 802, дөрөвдүгээр сарын 13-нд 970 хүн өртсөн.

Гуравдугаар сарын 17-ны дэгдэлтээс 70 тохиолдол, дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс 119, дөрөвдүгээр сарын 13-ны дэгдэлтээс 117 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Насны байдлаар авч үзвэл 20-30 насныхан давамгайлж байна.

Нийтэд нь суулгах, гэдэс базалж өвдөх, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрсэн. Харьцангуй хөнгөвтөр явцтай байсан. Биеийн байдал хүндэрсэн хоёр тохиолдол байгаа. ХӨСҮТ-өөс газар дээр нь ажиллаад гал тогоо, угаалгын өрөөг хуваарийн дагуу тогтмол ариутгал хийх, гал тогооны ажилчдыг шинжилгээнд хамруулах, ажилчдыг гар угаах нөхцөлөөр хангах, хоолны эрүүл ахуйн шаардлагыг хангах, хоолны дээжийг авч хадгалах, хоол тээвэрлэлтийн явцад анхаарах зэрэг зөвлөгөөг хүргүүлсэн.

Н.Цэлмүүнийг НҮБ-ын Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн Элчээр томилжээ
Н.Цэлмүүнийг НҮБ-ын Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн Элчээр томилжээ
 
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.