Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 17 настай хүүхэд жолоо барьж яваад осол гаргаж, ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахын эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна

Өнөөдөр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана
Өнөөдөр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.