Б.Батхуяг: Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж байсан этгээдийг баривчилж, 2500 хүнийг мансууруулах хэмжээний бодисыг хураан авсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр /2025.04.15/ хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын УСХА хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Монгол Улсын иргэн гадны иргэнтэй хамтраад гадаад улсаас мансууруулах төрлийн бодисыг оруулж ирж, худалдан борлуулж байна гэх мэдээллийн дагуу шалгаж, гэмт этгээдийг баривчилсан. 510 гр мансууруулах төрлийн 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний бодисыг хурааж авсан. Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Уг этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин ийнхүү гэмт хэрэг үйлдэж баригдсан.

Мөн манай улсын 4 иргэн ОХУ-аас Алтанбулаг боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд баривчилсан. Уг 4 этгээдийн 3-т нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэгийг нь хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байна. Уг эм нь эмийн сангаар энгийн жороор олгогддог, өвчин намдаах үйлчилгээтэй. Энэ эмийг хүүхдүүд мансуурах зорилгоор хэрэглэх тохиолдол их байна. 2022 оноос хойш энэ эмийг хэрэглэсний улмаас 13 өсвөр насны хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд гар, хөлөө тайруулсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ судсыг сайн ажиглаж, шарх сорви байгаа эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна" хэмээн мэдээллээ.

Прокурор асан Э.Амарбат нарын долоон хүнд холбогдох авлигын хэргийг шүүх хурал болж байна
Прокурор асан Э.Амарбат нарын долоон хүнд холбогдох авлигын хэргийг шүүх хурал болж байна
 
Л.Гантөмөр: Оросоос авч буй гурил дээр татвараа буцааж сэргээх хэрэгтэй
Л.Гантөмөр: Оросоос авч буй гурил дээр татвараа буцааж сэргээх хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!