Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор асан Э.Амарбат нарын долоон хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд болж байна.
Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарыг авлигын хэргээр АТГ-т шалгаж байсан бөгөөд дээрх нэр бүхий долоон хүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3- 2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсэгт зааснаар ялласан юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!