СЭДЭВ: Төр хоолны фестивалийг хүртэл хувийн хэвшлээс ХУЛГАЙЛЧИХЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Олон орны хоолны соёлыг таниулах уриатай “UB food” фестиваль Төв талбайд хэл амтай, хэрүүл тэмцэлтэй үргэлжилж байна. Хэрүүл тэмцэлтэй гэдэг нь ураныг эсэргүүцэгчид фестиваль руу орохоор дугаарлан зогсох иргэдийг өлөн мунхгаар нь дуудаж, "Атга шорооныхоо бус, аяга хоолны төлөө тэмцлээ" гэж доромжилж буй бүлэг "орк" хүмүүсийг хэлж байгаа хэрэг. Нөгөө талдаа "Олон орны хоолны соёл" гэх ганган уриатай тус фестивальд Гандангийн лам нарын хийсэн гурилтай шөл "Тоон дотор үсэг гэгчээр" юм боллоо.

Энэ жилийн хувьд “UB food” фестивалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байгаа. Ер нь төр гар дүрсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа, фестиваль ямар маафаантай болдгийг харуулсан бодит жишээ болсон гэхэд буруудахгүй. Үе,үеийн эрх баригчид төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэж олонтаа ярьсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд 2023 оны тавдугаар сард "Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг хандлагыг өөрчилнө. Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна. Энэ нь хувийн хэвшилд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно" гэж мэдэгдэж байв. Гэхдээ Монголын дарга нар амалсан, ярьснаа ажил хэрэг болгох нь ховор.

Тиймдэээ ч төр ядаж хоолны фестивалийг хувийн хэвшилд үлдээчихгүй дээ гэж бодогдож байсныг нуух юун.

Өнгөрсөн жил “UB food” фестиваль наймдугаар сарын 23,24,25-ны өдрүүдэд болж байв. Ингэхдээ ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилсэн. Түүнчлэн иргэд 5000 төгрөгийн такс төлөхгүйгээр идэхийг хүссэн хоолныхоо асрыг зорьдог байв. Мөн энэ жилийн хувьд хоолны сонголт цөөхөн байж заавал нүсэр том асар барих шаардлага байсан уу гэвэл бас л үгүй.

Болсон болоогүй хоол, хэлбэр хөөсөн хийрхэл, “UB food” фестиваль"-д иргэд ам сайтай байна" гэх пиарт татвар төлөгчдийн мөнгийг цацаад сууж байгааг харахад төрийн мөнгө уйлдаггүй гэж үнэн аж.

НЗДТГ-аас Узбек тогоочдыг авчирч, дөрвөн төрлийн хоолыг хийлгэхэд 600 гаруй сая төгрөгийг зарцуулсан бөгөөд өдөрт 5000 хүнээр тооцож 7 хоног хоолоор иргэдэд үйлчлэхэд 175 сая орчим төгрөг нь эргээд нийслэлийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад төвлөрнө гэж тооцжээ. Дээрх дүнд хамтлаг дуучид гэх мэт бусад зардал ороогүй гэдгийг онцолъё.

May be an image of 4 people, sushi, fried rice, paella, biryani and text

Б.Жавхлант: Даатгалын нөхөн төлбөрийг малчдад урьдчилж олгодог болно
Б.Жавхлант: Даатгалын нөхөн төлбөрийг малчдад урьдчилж олгодог болно
 
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!