“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, энэ сард, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ. Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам жүжгээ дахин хүргэх юм. “1984” постдрамын жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос Тусгаар тогтнолын ордонд тоглоно. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бол туслах дүрүүдэд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчид оролцон тоглох юм.

ДЭД ХОРОО: Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр Тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг  танилцуулна
ДЭД ХОРОО: Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр Тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулна
 
Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!