Г.Анхболд: СЭМҮТ-ийн донтолтын тасаг 46 ортой. Гэвч энэ нь улсын хэмжээнд хаанаа ч хүрдэггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Мансууруулах, согтуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудал, гарц гаргалгаа сэдэвт хурал ХЗДХЯ-д боллоо. Энэ үеэр СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд:

-Сүүлийн жилүүдэд манай улсад донтох эмгэг буюу ялангуяа архи, мансууруулах бодис, мөрийтэй толоомд донтох эмгэг ихсэх хандлагатай байна. СЭМҮТ-ийн донтолтын тасаг 46 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч энэ нь улсын хэмжээнд хаанаа ч хүрдэггүй. Тиймээс аймаг дүүргүүдэд байгаа сэтгэцийн кабинетыг өргөжүүлэх, хэвтэн эмчлүүлэх орыг илүү олон болгох, сэтгэцийн болон донтох эмгэгтэй иргэдийн гол эмчилгээ болох сэтгэц нийгмийн сэргээн засах төвийг байгуулахаар зорьж ажиллаж байна.

Энэ хэлэлцүүлэгийн хамгийн гол үр дүн нь сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх, аль дүүргүүдэд байгуулах, хаанаас санхүүжүүлэх гэдгийг тодорхой болгоход оршиж байна.

Өмнөх жилүүдэд архи, мансууруулах бодист донтох эмгэгийн эсрэг маш олон аян, хурал, сурталчилгаа хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй, чамлахаар байсан. Тиймээс гол тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй жигд, хүргэх нь чухал болж байна.

Архинд донтох эмгэгтэй, мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисонд донтсон үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг дээр дурдсан. Эдгээр хүмүүст нийгэм, хамт олонд тулгуурлаж эмчилгээ хийх нь хамгаас чухал. 7-10 хоног донтолын тасагт хэвтүүлэх нь өөрөө учир дутагдалтай. Хамгийн багадаа нэг жилээс дээш сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдсанаар эмчилгээ үр дүнгээ өгнө. Тиймээс аймаг, дүүргүүдэд сэтгэц нийгмийн сэргээн засах төвүүдийг байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол СЭМҮТ энэ төрлийн тусламж үйлчилгээний 50 хувийг дангаар үзүүлж байна.

Даргын үзэмжээр хүний эрх, хувийн өмчид халдаж, АРДЧИЛЛАА ГУДАМЖИНД гаргаж болохгүй
Даргын үзэмжээр хүний эрх, хувийн өмчид халдаж, АРДЧИЛЛАА ГУДАМЖИНД гаргаж болохгүй
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!