Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.НАРАНТУЯА-НАРА: Цалинтай ээжийнх нь цалинг 500 мянган төгрөг болгож чадахгүй гээд бууя гэх ч хаашаа юм. Өөрийнхөөрөө л байя

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянган болгохтой холбоотой журмын төсөлтэй холбогдуулан цахим орчинд ёс бус үг хэллэг ашиглан бусдыг гутаан доромжилсон гэх асуудал үүсээд буй. Тэрбээр үүнтэй холбоотойгоор "Цалинтай ээжид олгодог мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Намайг гишүүнээс буувал уйлна гэж боддог хүмүүс цөөнгүй байх шиг байна. Яасан гэж уйлах вэ дээ. Амь заяа бишдээ ямар.

Хүн газарт гишгээд мөөв мөрөөрөө явж байхад их өндөрт нисч бнаа гэж мэгээд хүний өмнөөс нисээд байдаг үнэндээ илүү л дээ. Гэхдээ одоо цалинтай ээжийнх нь цалинг 500 болгож чадахгүй гээд бууя гэх ч хаашаа юм, алингынхаар чинь байх вэ, өөрийнхөөрөө л байя тиймээ. Би байнга хэлж байгаа шүү. Хүршгүй дээд оргил эсвэл хүрмэгц нирвааныг олчихдог эргэж буушгүй ажил биш шүү энэ ажил" гэжээ.

Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болж байна
Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болж байна
 
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.