П.Сайнзориг: ШЕЗ ачаалалгүй байгаа ЗДЗШШ-д 9 орон тоо зарлаж, хэний эрх ашгийг хангах гээд байгаа юм. Буруугаар ашиглаад байвал эрх олгосон хуулийг чинь эргэж харна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ-ийн орон тоо, шүүгч нарын цалинтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Надад бичгээр өгөөрэй. Яагаад ачаалалгүй Захиргааны давж заалдах шатны шүүхэд 9 орон тоо зарлаад хэний эрх ашгийг хангах гээд байна вэ. Энэ есийн чинь цаана дахиад туслах, байшин савны асуудал үүснэ. Үүнийгээ болиод анхан шатны шүүхдээ өг. Эсвэл аймгуудад ачаалалтай байгаа Иргэн, Эрүүгийн шүүхэд өгөхийг шаардаж байна. ШЕЗ өгсөн эрх мэдлийг буруугаар ашиглаж, Сангийн яам, ЗГ-ыг үе үе шахаанд оруулдаг. ХЗБХ-ны дарга нь ЗГ-таа байнга зөрчилдөж шүүхээс юм харамлалаа гэж үзэлцүүлдэг нөхцөлийг албаар үүсгээд байвал буцааж наад эрх мэдлийг чинь авна" гэв.

Жагсаал санхүүжүүлсэн гэх буруутгагдсан Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингисийг шалгаж байна 
Жагсаал санхүүжүүлсэн гэх буруутгагдсан Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингисийг шалгаж байна 
 
Н.Номтойбаяр: Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу даа
Н.Номтойбаяр: Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу даа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!