Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогджээ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны аравдугаар сараас хойш нийт гурван удаа хойшилсон юм.
Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна. Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!