“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, П.Батчимэг, Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Баатархүү, Г.Ганбаатар, А.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар, О.Саранчулуун, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөө”-ний талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Орчны эрүүл мэнд гэсэн ойлголтод агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, ундны усны чанар, аюулгүй байдал, хөрсний бохирол, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын асуудал багтдагийг дурдаад агаарын бохирдол нь уушгины хатгалаа өвчлөлийн 18, уушгины архаг бөглөрлийн 13.3 хувь, тархины судасны өвчний 31 хувь, зүрхний ишемит өвчний 31,4 хувийг эзэлж буй тоон баримт байгааг онцолж байв.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд даргалсан бөгөөд хэлэлцүүлгийн ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэж буйг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Х.Нямбаатар: Сэлбэ голын эх дээр тохируулгатай 5 хиймэл нуур байгуулж, голын эх дээр үерийн усны тохируулга хийнэ
Х.Нямбаатар: Сэлбэ голын эх дээр тохируулгатай 5 хиймэл нуур байгуулж, голын эх дээр үерийн усны тохируулга хийнэ
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!