М.Бадамсүрэн: Нэг литр нефть 2000 төгрөгийн өртөгтэй олборлоход усны үнэ түүнээс 1000 дахин бага үнэтэй байгааг шинэчлэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэрлэлийн ус хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх мэдээллийг сонсож, гишүүд асуулт асууж хариулт авсан билээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Усны асуудал далайд гарцгүй манай орны хувьд ашигт малтмалаас илүү үнэ цэнэтэй зүйл. Монгол Усын хүн ам 3.5 сая буюу цөөн тулдаа л хүрэлцээтэй байгаа юм. Тооцоолол харахаар нэг иргэн сард 2 тонн орчим ус хэрэглэдэг гэсэн мэдээллийг танилцуулгаас авлаа. Ялангуяа гүний усны нөөцийг ашиг асуудлыг анхаарах шаардлагатай байна. Жишээлбэл, Тамсагийн сав газарт нефть олборлож байгаа. Боломжит усны нөөцийг Байгаль орчны яам тогтоохдоо 150-200 метр орчмоос тогтоодог байсан бол одоо сүүлдээ 400-500 метрээс тогтоож байгаа. Цаашид усны тухай хуулиа шинэчилэх хэрэгтэй. Гүний гадаргын ус бохирдохоос сэргийлэх ажлыг бусад улсад тухайн нэгжийн засаг дарга хариуцдаг юм билээ. Гэтэл манайд Усны сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хариуцаж байгаа.

Дараа нь ус ашиглалтын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Газрын тос олборлолтод Тамсагийн сав газраас энэ жил 2 сая тонн ус ашиглаж 500 мянган тонн нефть олборлосон. Нэг тонн нефть олборлоход 4 тонн ус ашиглаж байна. Гэтэл усны үнэ гэр хороолол, орон сууцны иргэдэд 2000 гаруй төгрөг байхад үүнээс хямд байгаа. Нэг литр гүний усаар нефть олборлоход 2072 төгрөгийн тарифтай байгаа. Өөрөөр хэлбэл хүн амын унданд хэрэглэж байгаа усны үнээс үйлдвэрт ашиглаж байгаа усны үнэ бага байна. Нэг литр нефть 2000 төгрөгийн өртөгтэй гэж бодоход усны үнэ түүнээс 1000 дахин бага үнэтэй. Тиймээс үйлдвэрт ашиглаж байгаа гүний усны үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Чех улсын Прага хот дахь ЭСЯ-наас мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЛАА
Чех улсын Прага хот дахь ЭСЯ-наас мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЛАА
 
Д.Ганзориг: Жилд 500 тохиолдол уушгины хавдраар оношлогдож байна
Д.Ганзориг: Жилд 500 тохиолдол уушгины хавдраар оношлогдож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!