Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, “Молор Трейд” ХХК, “Вайт Лэйк” ХХК, “Нэгдэл” клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, Улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, “Мөнхийн Үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Бадрах өглөө” ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Кровун Броверс" ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, Улсын харцага Ц.Мөнхбаяр, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Шөвгийн наймд Улсын арслан Э.Оюунболд, Улсын гарди Ө.Бат-Орших, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Б.Даваа-Очир нар үлдэв.
Улсын харцага А.Бямбажав "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн заан Т.Батсүрэнд гардуулсан юм.
Нэрэмжит барилдаанаа хийж буй Улсын начин Б.Насандэлгэрт МҮБХ болон ахан дүүс, найз нөхөд, нутгийн зон, үе тэнгийн бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!