“Ирэх долоо хоногийн БЯМБА гарагт зарим замуудыг хэсэгчлэн хаана“

Огноо
Унших
1 минут 34 секунд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор зарим замуудыг хаахаар болжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулахад, “Цагдаагийн байгууллагаас жил бүр автомашингүй өдөр болон Улаанбаатар марафон арга хэмжээн дээр хөдөлгөөний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 24-ний өдөр 06-18 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замууд дээр хязгаарлалт тогтоосон байгаа. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр Улаанбаатар марафон арга хэмжээнд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.

Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д 17 мянган Монгол иргэн хууль бусаар оршин сууж байгааг нэг удаа хууль ёсны болгох асуудлыг хөндөнө
Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д 17 мянган Монгол иргэн хууль бусаар оршин сууж байгааг нэг удаа хууль ёсны болгох асуудлыг хөндөнө
 
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сүүлийн жилүүдэд ОГЦОМ САЙЖИРЧ БАЙГАА
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сүүлийн жилүүдэд ОГЦОМ САЙЖИРЧ БАЙГАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!